Дорно дахины таван хэлтэй сод мэргэдийг бэлтгэн гаргадаг байсан эртний монголын гэрийн сургалтын аргыг мэдээллийн эрин зуунд бид улаачлан авчирлаа." гэсэн цоглог уриа дуудлага бүхий "Гэгээ" коллеж өнөөдөр монголын нийгэмд, тэр дундаа гадаад хэл сонирхон суралцагч хүүхэд залуусын дотор хэдийн танил болж амжжээ. Зуу гаруйхан оюутантай цомхон сургууль атлаа сүүлийн хэдэн жил гадаад дотоодын уралдаан тэмцээнд оролцсон оюутнууд нь тогтмол дээгүүр байр эзлэж, хятад хэлний түвшин тогтоох шалгалтын наймдугаар дэс авсан хүмүүсийн дотор тус сургуулийн цөөнгүй оюутнууд багтдаг болоод байгаа. "Гэгээ" коллежийг үүсгэн байгуулсан дуун хөрвүүлэгч Доржсүрэнгийн Болдбаатар багш сургуулийнхаа эрдэм шинжилгээний төслийн хүрээнд эрхлэн хэвлүүлсэн "Хятад Монгол толь бичиг", "Монгол Хятад толь бичиг", "Англи Монгол толь бичиг", "Япон Монгол сурах бичиг" зэрэг бүтээлүүд гадаад хэл сонирхон суралцагсдын чухал хэрэгцээт гарын авлага болж, "Хуаньжу гэг", "Чингис хаан" зэрэг олон арван анги орчуулгын кинонууд нь үзэгчдийг байлдан дагуулаад байгаа билээ.
Мэдээллийн технологийн хөгжлийг дагалдан гарч ирсэн "Блог" хэмээх энэ зүйл хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх, байгууллага хамт олны өөрийгөө сурталчлах чухал индэр болон хувираад байна. Энэ утгаараа "Оюуны мэлмий" блог нь та бүхэнд монголын нийгэмд байр сууриа олчихоод байгаа "Гэгээ" коллежийн тухай, эртний монголын гэрийн сургалтын аргын тухай тодорхой танилцуулж байх юм. Түүнээс гадна, блогийг эрхлэгчид монголын нийгмийн өнөөгийн байдал, хэтийн хөгжлийн загвар, шашин соёл, гүн ухаан зэрэг өргөн чиглэлийг хамарсан үзэл бодол, мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүргэж байхыг зорьж байна. Та бүхэн ч санал сэтгэгдлээ чөлөөтэй илэрхийлж байгаарай. Тогтмол, чанартай, баялаг агуулгатай, шуурхай гэсэн зарчмыг манай блог барьж ажиллах болно.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment